2024-10-22 12:33:28
$ АНУ-ын доллар 3,395.18 Евро 3,683.26

Японд ажиллаж буй экспертүүд: Монгол залуусын ур чадвар дэлхийн хаана ч гологдохгүй юм байна


Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) нь “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн II, III үе шатыг 2020-2027 оны хооронд хэрэгжүүлж байна. 

 

-Төсөл нь Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилготой юм. Төслөөс 2023 онд Баруун болон говийн бүсийн УТХГН-ийн байгаль хамгаалагчдыг мотоциклоор хангахаар төлөвлжээ.  

Энэ ажлын хүрээнд төсөлд хамрагдсан Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн нутаг дэвсгэрт орших 12 хамгаалалтын захиргаа болон зүүн, говийн аймгуудаас төсөлд сонгогдсон нэр бүхий 8 хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчдыг YAMAHA брэндийн 200 ширхэг мотоцикл, ACERBIS брэндийн дуулга, бээлий, өвдгөвч зэрэг зориулалтын хамгаалалтын иж бүрэн хэрэгслийн хамт олголоо. 

Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн БОАЖГ-ын дарга Л.Батбаяр, Хар ус нуур орчмын УТХГ-ын дарга Б.Ганзориг, KfW төслийн хэрэгжүүлэгч нэгжийн төлөөлөл болон салбар байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд, УТХГН-ийн Хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагчид оролцов.